0. Хэн мэдээлэл боловсруулдаг вэ?
«Бөөндөө Сурцгаая» аппыг Буундуу Карго (Buunduu Cargo, Улаанбаатар, Монгол) ажиллуулдаг бөгөөд таны мэдээллийг боловсруулагч оператор нь Буундуу Карго мөн.
Сүүлд шинэчилсэн: 2026-11-09
«Бөөндөө Сурцгаая» аппыг Буундуу Карго (Buunduu Cargo, Улаанбаатар, Монгол) ажиллуулдаг бөгөөд таны мэдээллийг боловсруулагч оператор нь Буундуу Карго мөн.
Бүртгэл үүсгэхэд: имэйл хаяг, нэвтрэлт (имэйл + нууц үг; нэвтрэлтийг Supabase Auth хариуцна, нууц үгийг шифрлэж хадгалдаг тул бид харах боломжгүй). Google/Apple-ээр нэвтрэх сонголт одоогоор байхгүй.
Сурах явцад: хичээлийн ахиц, сурсан үгс, quiz оноо, давталтын түүх, өдрийн зорилго, streak.
Төхөөрөмжийн мэдээлэл: хөтөч/үйлдлийн системийн төрөл, апп-ын хувилбар, алдааны техникийн лог, (зөвшөөрсөн бол) push мэдэгдлийн токен. Бид байршил, контакт, камер зэргийг цуглуулдаггүй.
Зочноор (нэвтрэлгүй) ашиглавал ахиц зөвхөн таны төхөөрөмж дээр (browser storage) хадгалагдана — бидэнд илгээгдэхгүй.
Зөвхөн app-ийн үндсэн үйлчилгээнд: таны сурах явцыг хадгалах, төхөөрөмж хооронд sync хийх, давталтын хуваарь гаргах.
Бид таны мэдээллийг хэнд ч зардаггүй, сурталчилгаанд ашигладаггүй.
Үйлчилгээ үзүүлэгч гуравдагч талууд (зөвхөн аппыг ажиллуулахад): Supabase (өгөгдлийн сан ба нэвтрэлт), Vercel (hosting), болон имэйл илгээх үйлчилгээ (Resend — урилга, сануулгын имэйл).
Өгөгдөл Supabase (өгөгдлийн сан) болон Vercel (hosting) дээр хадгалагдана. Хэрэглэгч бүрийн мэдээлэл Row Level Security дүрмээр хамгаалагдсан — өөр хэрэглэгч таны мэдээлэлд хандах боломжгүй.
Үгийн дуудлагын аудиог нээлттэй CDN-ээс татдаг — энэ үед таны хувийн мэдээлэл дамждаггүй.
Апп дотроос: Профайл → Тохиргоо → «Бүртгэл устгах». Устгахад таны имэйл, бүх сурах явц, оноо өгөгдлийн сангаас бүрмөсөн арилна — сэргээх боломжгүй. Нэвтэрч чадахгүй бол /account/delete хуудсанд заасны дагуу имэйлээр хүсэлт гаргана.
Эсвэл support@buunduu.mn хаяг руу имэйл илгээж устгуулах хүсэлт гаргаж болно — 30 хоногийн дотор биелүүлнэ.
App нь хэл сурах зориулалттай бөгөөд насанд тохирсон контенттой. 13-аас доош насны хүүхэд эцэг эхийн зөвшөөрөлтэйгөөр ашиглахыг зөвлөнө.
Энэ бодлогод өөрчлөлт орвол энэ хуудсан дээр шинэчилж, огноог тэмдэглэнэ.
Асуулт байвал: support@buunduu.mn
Бөөндөө Сурцгаая ("Buunduu Surtsgaay") is a language learning app. Operated by Buunduu Cargo (Ulaanbaatar, Mongolia). We collect your email address, sign-in data (Supabase Auth), basic device information and learning progress (lesson completion, learned words, quiz scores), stored securely in Supabase and protected by row-level security. We do not sell your data and show no ads; we only use Supabase, Vercel and an email delivery provider to run the service. Guest usage stores progress only on your device. You can permanently delete your account and all associated data from Settings, via /account/delete, or by emailing support@buunduu.mn. Questions: support@buunduu.mn.